Wednesday, August 5, 2009

Хэн нэгэнд хаягдсан бол

Мэдээж энэ гунигтай бас галзуурмаар зүйл. Чамд цурхиртлаа уйлж тэнхээгээ барагдтал хашгирч орилмоор санагддаг биз? Гэвч энэ бүхэн түрхэн зуурын л явдал. Энэхүү тааламжгүй бас гунигтай зүйл охид болгонд тохиолддоггүй ч гэлээ бидний алхам тутамд учирдаг. Ангийн охин, найз охин гээд л дотны хүмүүст минь тохиолддог. Тэр урьд нь чамд хайртай гэж хэлж байсан чи түүнийг өөртөө хайртай үргэлж өөртэй чинь дэргэд чинь хамт байна гэж бодсон бүхэн чинь нэг л өдөр салхинд туугдан алга болно. Энэ үед чи хорвоо ертөнц хичнээн худал хуурмаг, орчин тойрныхон чинь хэдий чамайг хайрлан энхрийлэх боловч чиний зүрх сэтгэл шархлан шанална. Чи энэ бүгдийг хэрхэн давж гарахаа мэдэхгүй цөхөрч гүйцжээ. Энэ бүх уй гашууг хэрхэн даван гарч өөрийн гуниг харууслаас ангижрах вэ?
Юун түрүүн хуучин найз хөвгүүнлүүгээ гүйж уйлж унжин түүнийг эргэж ирээч гэж гуйх ямар ч шаардлага байхгүй. Тэгж өөрийнхөө мууг үзүүлэх хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө тогтоон барьж өөрийгөө аль болох зав муутай байлгахыг хичээгээрэй. Єөрийн нэр хүндийг бодоод тэнэг зүйл хийхгүй байхыг хичээгээрэй. Энэ хорвоо ертөнц үүгээр төгсөж чиний амьдрал мөхөж байгаа юм биш шүү дээ. Yүнээс гадна өөрт тохиолдсон тааламжгүй явдлын талаар ам мэдэн найз охиддоо бурах хэрэггүй. Чиний хамгаас дотно анд л биш бол түүнд энэ мэдээг дуулгах гэж яарсны хэрэггүй. Урьд өмнөхөөсөө ч илүү өөртөө анхаарал халамж тавьж гадаад байдалдаа анхаарлаа хандуул. Нэмж хэлэхэд өөрийгөө би царай муутай, тэнэг охин юм чинь намайг хаялгүй яадаг юм гэсэн мулгуу бодлоор булах хэрэггүй. Энэ мэт тэнэг бодлоосоо хагацаж спортоор хичээллэн, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлж шинэ хүрээлэлд орохыг хичээгээрэй. Энэ бүхний эцэст чи өмнөхөөсөө ч илүү дур булаам сэргэлэн цовоо үзэсгэлэнтэй хүн бүхний хайр татсан охин болсон байх болно. Магадгүй чи түүнд хаягдсандаа хэзээ нэгэн цагт баярлан талархах ч юм билүү.

No comments:

Post a Comment