Friday, December 25, 2009

MaRiO! - "Break Up" [Gucci Mane & Sean Garrett]

Mario-гийн 4 дэх цомог "And Then There Was Me" Түүний энэхүү цомгийн хамгийн эхний сингл "Break Up" дууны видеог үзээд mp3 форматаар татаж аваад сонсоорой!

ТАТАЖ АВАХ:
Mario - "Break Up" [хамт. Gucci Mane & Sean Garrett] [энд дар]

Thursday, November 19, 2009

Хайрын шүлэг

Gants oldoh 14 nasandaa
Gal haluun durlaliig chamas husehde
Gunig tatuulan butsah shuvuu met
Gantsaardah gej chamd bi durlaa yu!
Hair moroodoj suudag ene nasand
Haylah setgelee bi chamd ugeer shivnehde
Haluutsan tsutsah tsetseg met
Haluun hairand hatah gej temuule yu bi!
Minii chamaig hairlahiig hussenig chi oilgodog bol
Monxod bi bayrlah bsan
Mongon saran der har tolbo tusaah met
Setgeldee bi uilah gej butehgui durlaliig zorisimu

Wednesday, November 18, 2009

Амьдралыг захирагч тоо

Та өөрийгөө болон найз нөхөд, хамаатан садан төрлөө хэн бэ? гэдгийг мэдэж болох боломжтой болно. Таны амьдралын тоогоор таны хэн бэ? гэдгийг хэлж өгнө гэсэн үг юм. Нэмж хэлэхэд энэ тест биш шүү. Гэхдээ үнэхээр үнэн зүйл гдэгт итгэж болно гж боджийн.хэхэ.
Таны амьдралын тоо таны төрсөн он сар өдрийн нийлбэрээс гарч ирэх болно. Гарсан тоогоо мөн хооронд нь нэмж 1 оронт тоо болгох хэрэгтэй. Учир нь зурхайд 1-9 хүртлэх л тоонуудыг хэрэглэдэг байна. Жишээлбэл:
1995 оны 12-р сарын 27--нд төрсөн хүн байлаа гж бодий.Тэгвэл:
1. 1995-12-27 буюу 1+9+9+5+1+2+2+7=36 гарч байна. Үүнийгээ:
2. 36 буюу 3+6=9 болно. Тэгэхээр уг хүний амьдралын тоо 9 гэсэн үг.
Тэгвэл одоо амьдралын тоонууд маань чухам юу гэж заахыг сонирхоцгооё:

1. Төрөлхийн манлайлагч, ямарч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. 1 үгээр хэлбэл маш зарчимч хүн. Бусдын санал бодол, хандлагыг үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг. Үнэнч шударга, өгөөмөр сэтгэлтэй, сэтгэл зүрхээ хянаж сурах шаардлагатай хүмүүс байдаг.

2. Эв эе, найрсаг харилцааг эрхэмлэгч боловч, зааж зааварлах тушаахыг тэвчдэггүй. Залхуу, уран сэтгэмж нь сайн хөгжсөн, урлагийн мэдрэмж өндөртэй. Гэвч засаршгүй мөрөөдөгч, ажил нь бүтэлгүйтвэл бусдад муухай зан гаргадаг.

3. Их нийтэч, санаанд оромгүй юм сэтгэдэг. Бусадтай хялбархан танилцдаг. Гэвч төрөлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид тээг болдог. Дэндүү итгэмтгий, гэнэн, хардамтгай зантай, үүнээсээ болж алдах нь их байдаг. Бусдад хууртаж, мэхлэгдэх нь элбэг боловч өөдрөг үзэлтэй.

4.Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсч явдгаа сайн мэддэг. Идэвхи өндөр, шийдмэг зантай, сэтгэлд нь ямар 1 зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Нарийн дэглэм барьдаг, арга барилдаа үнэнч байж чаддаг. Санаснаараа зүтгэдэг чанар нь амжилтын түлхүүр болдог. Сэтгэлийн зовнил, ганцаардлаа өөрөө давахыг илүүд үздэг.

5.Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг. Жинхэнэ "Дон Жуан"-ууд байдаг. Гэхдээ заримдаа алмай юм шиг болж, өвчнөө тоочин гоморхдог. Нэгэн хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй.

6.Түүнийг алт шиг хүн гэж хэлж болно. Дур булаам төрхтэй, юмны сайн, мууг сайтар ялгадаг. Өөрийгөө золиослох чадвартай, энэ чанар нь гялалзсан амжилтанд хүрэхэд нь тус дэм болдог. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зантай, хууран мэхлэхийг тэвчдэггүй. Хууртвал хэзээ ч уучилдаггүй талтай.

7.Дур булаам төрхтэй боловч бодлогоширонгуй, ухаалаг хүмүүс байдаг. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид болдог. Сливаа дүн шинжилгээ хийж, судлах нь түүний хийх дуртай ажлын 1. Хааяа хувиа хичээх нь бий. Бусдын амжилтанд атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг, өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авьяас билгээрээ бусдыг бишрүүлдэг.

8.Эрч хүчтэй, хүчирхэг, хатуу чанд хүмүүс. Тэд амжилтанд хүрэхийн тулд өөрийнхөө хүсэл зорилгыг хянадаг байх шаардлагатай. Өөдрөг үзэлтэй боловч оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.

9.Бие даасан, эрэлхэг зоригтой, шийдэмгий хүмүүс. Ямар 1 ажил эрхэлбэл залхмаар яншиж үглэдэг. Ажилдаа амжилт гаргадаг, эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дэг журам сайн сахидаг хүмүүс байдаг.Өөрсдийгөө шинчилдэг хүмүүс. Мөн төлөв даруу хүмүүсв

Tuesday, November 17, 2009

БИ ЧАМД ХАЙРТАЙ II МУСК

Түлхүүрийн залуус та бүхэндээ зориулж Монголд болон Дэлхий даяар нээлтээ хийж, нилээн ам, орлого, үзэгч сайтай байгаа нэгэн Монгол кино болох Би Чамд Хайртай 2 киног толилуулж байнаа. Энэ кино нь анх 1985 онд гарч байсан Би Чамд Хайртай киноны үргэлжлэл болон зохиогдож, тухайн үед тоглож байсан жүжигчид нь дахин тоглосон бөгөөд тэдгээрийн хүүхдүүд болж дуучин Болд, жүжигчин Ундрал нар тоглосноороо улам сонирхолтой болгосон байнаа.
татах: [tulhuur.com]

Monday, November 16, 2009

″Click Click Boom - Монголын түүх″

Монгол гэдэг нэрэн доор Монголоороо бахархаж явдаг, Монгол түүх, ёс заншил, Монгол цусаа хайрлагч хүн бүрт зориулж байна

Татах холбоос

Монголын түүх

Эцэг өвгийн сүнс

Эхлэл цэг нь хүн

Хэрлэн, Орхон, Туул

Хяргас, Баяннуур

Мөсч хулгана, луу

Хутган соёот, Хирис

Нангиад, шарнууд

Чонос, Онниуд , Ихэрэс

Хашмал чулуун хүрээ нэгэнтээ битүү гэв.

Хагуучид онгодын хилэн хэцүү гэв.

Эл нутагт овогтон Түрэг, Монгол, Хамниган

Өмнө талд Шан улс, Байлдааны Махазин

Эзэн эрхт Модун Шаньюй

Их хүчит Хөх Чину-а

Цагаан хэрмийг бариулав

Цин Ши Хуандигаар

Хайртай хүлэг хатан, аль эсвэл газар

/Газар/ улсын үндэс, миний сум тавьсан зүгт харва.

Хүчирхэг Хүннүгийн дараа Сүмбэ залгамж халаа

Хүнчүүд Ромыг унагав. догшин Аттила

Аравтын систем тал нутагт зүүн, төв, баруун

Ахлагч Буман мөхөөв. Аварын өмнөх Нирунг

Түрэг, Уйгар, Хиргисүүд

Хүн чулуу, хиргисүүр

Гэрэлт хөшөө Гилтүгэний

Үеийн шүтээн Этүгэн

Нохос , Хиан, Эргүнэ

Уулыг сэтлэх хөөрөг нь

Удам Монгол Бөртэ гэнэ.

Угсаа гарвал Хөх тэнгэр

Бие биеэ хөнөөн тэмцэх нүүдэлчдийн сэлэм

Эв эеэ хичээвэл үл зогсон бүхнийг дийлнэ.

Амбагай хаанаас үлдсэн өс

Алунгоо эхийн таван мөс

Андгай тангарагнаасаа үл няцах Урт Дурын хүмүүс

Бадаг 2.

Арван гуравдугаар зууны үед бид омголон байсан

Айдаст автуулж улс гүрнийг чиглэн хомроголон дайрсан

Агуу түүхийн эзнийг, Тэмүүжин гэдгийг

Асуухаасаа өмнө өлмийд чинь би өвдөг сөгдөе.

Аравтын системийн арга барил агуу

Ард түмэн бүгд Их Засаг хуулийн дагуу

Зээр хавцлын аманд цэргийн хүүрүүд харлав.

Тэмээн хээрийн талд Их Хуралдайг зарлав.

Их Хуралдайг зарлан, Өвгөд бууралтай зөвлөн

Газар шороо, Лус Савдаг, Онгод дуудах бөө...

Есүс лалын ертөнц айн чичрэнэ Доголон Төмөрөөс

Еэвэн сар эхлэв Дөчин дөрөвний Тогоон Төмөрөөс

Хурай...Морины туурай хүрэх газар түрэмгийлж

Мушгиа голын хөвөөнд Москва хотыг эзэрхийлж

Өрнөөс Дорнын хаад Чингисийн хөвгүүд. Уухай...

Өстнийг дарж, улсаа нэгтгэсэн хатан Мандухай.

Алт мөнгө ембүү, Хариу хүндлэл үзүүл.

Түй май! би Монгол хүн зүгээр л эрүүдэж шүү !.

Ард Аюуш, Галдан бошигт түүхт дарлалын эсрэг...

Халх газар ,ус, хөрс минь тэдний цусаар тэжээгдэж

Аравын эсрэг гурваар... Амарсанаа, Чингүнжав

Монгол улсын иргэн гэгдэх пасспорт тэдний зоригийн шан

Алдагдсан он жилүүдэд

Манж хутгаар нэрээ сийчүүлж

Явсан түүх бий

Хэзээ ч бүү март. Үнэнийг.

Бадаг3.

Манжийн дарлал хоцров хойно.

Манайд боломж онгорхой.

Монгол тусгаар тогтноно.

Арван нэгэн он.

Гамин цагаанд хутга зоов.

Сүхбаатарын фронт

Улаантай хамт тулалдав.

Хорин нэгэн он. Б

одоо Данзан баруун зүүн

Үзэл бодлын зөрчилдөөн

Коммунизмын хоосон онол

Онох байгаа хөөнө.

Ленин бол шүтээн

Ард түмнийг тэргүүлнэ.

Туршилтын туулайн төлөө

Мэргидийг минь гүтгэнэ.

Бодоо, Данзан, Буяннэмэх, Амар, Гэндэн

Нам засаг, Хувьсгалын эсэргүү гэмтэн

Эх орон чи...

Хувьсгалын гал халуун тугийг мандан бадрааж

Эсэргүүцсэн бүхнээ чи буудан хороож

Хөвгүүдээс минь үнэтэй олдсон тусгаар тогтнол

Хурц үгтэй шүлэг Чойномын бичсэн ёгтлол

Үнэн үгт, баригдсан улс төрийн эсэргүү

Цогцолсон Монгол улсын төлөө амиа өгч зүтгэе

Төрөхөөс эхэлнэ. Энэ миний зөгнөл

Төр үлс минь мөхсөөр төгсгөлд...

Хонхны дуу, Ард иргэдийн минь уйлалдах, Эрх чөлөөний чуулган

Харанхуй байдлаас шилжин, ерэн оноос мөлхсөөр

Үгэн зэвсэг, өдөн бэхээ нууна.

Энхтайван, ардчиллын төлөө тэмцсэн С.Зориг

Эмх замбараагүй нийгэм...

Чулуун хөшөөн дээр тодхон харагдах түүний эр зориг

Ардчиллын алдаатай хүүхэд, Эрх нөлөө

Эрх чөлөөний хар гай шүүхэд.

Tuesday, November 3, 2009

Алжаал тайлах агшин ба Ер бусын зурагнууд

1. Кофе

Энэ зураг дээрх кофений үрийг зүгээр ч нэг тарааж хаяагүй юм шүү. Энэ олон үрэн дотроос та хүний царайтай нэг үрийг олж харах ёстой. Нэг удаа л олоод харчих юм дараагийн удаад агшин зуур олдог болчихдог юм билээ.

Дашрамд сонирхуулахад та гуравхан секундын дотор энэ царайг олж харж чадсан бол тархины чинь баруун тал дийлэнх хүмүүсийнхээс илүү сайн хөгжсөн гэсэн үг гэж сэтгэл зүйчид үздэг юм байна. Тархины баруун тал нь хүний уран сэтгээмж, зөн билиг, онгодыг хариуцдаг гэдгийг та лав санаж байгаа байлгүй. Харин 3 секундээс 1 минутын дотор энэ царайг олж харсан бол таны тархины баруун хэсэг хэвийн хөгжилтэй байна гэсэн үг. 1-3 минут зарцуулж байж олж харсан бол сандарч тэвдэх хэрэггүй. Манай сайтын ер бусын зурагнуудыг сайн харж, уран сэтгэмжээ хөгжүүлж стрессээ тайлаад байхад аяндаа “супер бупер” болох нь гарцаагүй.

2. Юу дутагдаад байна?

Хэнд юу дутагдаж байна түүнээ л хаа сайгүй хайж, үзсэн болгоноо нөгөө зүйлээ болгож хараад байдаг. Үүний нэг нотолгоо нь энэ сонжоо зураг. Танд юу харагдаж байна.

Ойлгомжтой. Насанд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь хамгийн түрүүнд наад зүйлийг чинь олж хардаг. Харин таван настай хүүхдэд харуулахад тэд шууд л дельфин олж хардаг аж. Яагаад вэ гэвэл тэдэнд таны хараад байгаа зүйлийн талаарх ямар ч төсөөлөл, ойлголт байхгүй байгаа хэрэг. Харин та таван настай хүүхдийн олж хараад байдаг тэр дельфинийг та 8 секундын дотор олж харж чадахгүй байгаа бол анх олж харсан зүйл чинь тун ч их дутагдан үгүйлэгдэж байж болзошгүй юм.

3. Зүг чиг

Уг нь бол сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан зүйл л дээ. Гэхдээ зугаатай санагдаад орууллаа. Энэ зураг дээр дүрслэсэн автобус аль зүгт явж байна вэ? Зүүн тийш үү, баруун тийш үү? 5 секундын дотор зөв хариултыг хэлээрэй. Дашрамд сонирхуулахад хүүхдүүд нүд ирмэхийн зуур хэлчихдэг юм байна лээ. Ккк

4. Балетчин

Энэ эргэлдэж байгаа балетчин бүсгүйг сайн хараарай.

Заримынх нь хувьд энэ бүсгүй нар зөв эргэж байгаа. Харин заримынх нь хувьд нар буруу эргэж харагдана. Таны зорилго бол хараагаа өөрчилж байгаад бүсгүйн эргэх чигийг өөрчлөх. Зарим нь үүнийг их амархан хийдэг бол зарим нэлээд хугацаа зарцуулдаг. Удаж магадгүй хүмүүст зөвлөхөд балетчин бүсгүйн сүүдрийг нь хараад үз, эсвэл тулгуур хөл рүү нь ширтээд үз, эсвэл харцаа огцом дээш доош нь шилжүүлээд үз. Амжилт хүсье.

5. Дарцаг

Энэ олон үсэгтэй ногоон тэгш өнцөгт нь зөөлөн салхинд дэрвэх дарцагтай адил үелзэн хөдлөж байна уу? Хараад байхад нүд амрах шиг болдог их зүгээр эд шиг санагдсан. Гэхдээ энэ удаад бол эсрэгээр нь болгох гээд үзээд алдаарай. Өөрөөр хэлбэл дарцгийг үелзэж хөдөлгөхгүй болгож харахыг хичээгээрэй. Чадаж байна уу? Уул шугамандаа статик зураг юм шүү дээ.

6. Дэлбээ

Цэцэг яаж дэлбээлж байгааг харж байсан уу? Харж байгаагүй бол одоо сайн хараад ав. Үнэхээр дэлбээлнэ шүү. Хачирхалтай нь гэвэл энэ зураг анхнаасаа л статик зураг байгаа юм. Таны тархи л хөдөлгөж хараад байгаа хэрэг.

7. Энэ одоо юу вэ?

Энэ зургийг сайн ажиглаарай. Хэн, эсвэл юу дүрслэгдсэн байна. Хараад бай.

Харж чадаагүй бол дэлгэцээ өргөөд баруун тийш 90 хэм эргүүлээд хар. Эсвэл толгойгоо зүүн тийш 90 хэм гэлжийлгэж байгаад хараад үз. Ккк

8. Пиксель

Зурагт, эсвэл компын дэлгэцэнд нүүрээ тулгаж байгаад харвал дэлгэц нь хэдэн мянган ширхэг жижиг цэгээс бүрдэж байгаа ажиглаж болно. Эдгээр жижиг цэгүүдийг пиксель гэдэг шиг санаж байна. Энэ олон мянган пиксель яаж дүрс үүсгэдэгийн тод жишээ бол энэ зураг. Ингээд харахаар ямар ч утгагүй дүрс харагдана.

Харин дэлгэцнээсээ нэлээд холдож байгаад харвал…За юу харагдаж байна?

9. Наранд шарахуй

Марзан зураг шүү. Элсэн дээр хэвтээд наранд шарж байгаа залуу гэж байгаа. Гэдсээ шарж байна уу, нуруугаа шарж байна уу?

10. Шар цэг

Энэ зураг дээр тодоос тод гурван шар цэг байгааг харж байна уу? Тэгвэл зурагны төв хэсэг рүү хэсэг хугацаанд ширтээд үзээрэй. Гурван шар цэг аяндаа алга болно. Тэр дороо алга болохгүй, хэсэг хугацаа шаардлагатай болж магадгүй шүү.

За яаж байна? Алга болж байна уу? Та ч далдын увидастай юм аа. Лайтай. Гэхдээ нөгөө талаас авч үзвэл ямар нэг ажил, төслийн зөвхөн гол хэсэгт хэт их анхаарвал энэ мэтээр жижиг ч гэлээ чухал ач холбогдолтой зүйлс нь харагдахаа байснаар алдаа гаргах нь бий. Учир нь танд харагдахаа байлаа гээд тэдгээр жижиг зүйлс бодит байдал дээл алга болоогүй, байж л байгаа шүү дээ.

11. Манан будан

Харин энэ зурагны төв хэсэг дэх цэг рүү удаан ширтвэл хүрээлсэн манан будан нь аяндаа алга болно.

Зарим ажлыг хийхдээ энэ мэтээр жижиг сажиг зүйлтэй зууралдаад байлгүй зөвхөн хамгийн гол, чухал хэсэгт анхаарвал бодит үр дүн, амжилтанд хүрч чаддаг.

12. Англи хэлнийхээ мэдлэгийг шалга

Өөрөө англи хэлтэй юу? Төрөлх хэлээрээ сайн ярьж чадахгүй жаахан хүүхэд хүртэл “Паак юү”, “Шийт”, “Өө май гаад”, “Хай” г.м. тав гурван англи үг хэлдэг болсон цаг болохоор англи хэлтэй л байлгүй дээ. Тэгэхээр энэ зураг дээр юу гээд биччихсэн байгааг нэг унш даа.

За юу гэж уншсан бэ? Арай “THE CAT” гэж уншсан юм биш биз. Үнэн хэрэг дээрээ бол энд “THE CHT” гэсэн ямар ч утгагүй бичээс байгаа юм шүү дээ. Сайн мэддэггүй гэдгээ сайн мэддэггүй зарим нөхдүүд энэ мэтээр дөхүүлж хариулаад л байдаг. Гэхдээ тэглээ гээд уруудахгүй харин ч бүр албан тушаал дэвшээд явдаг нь хачин.

13. Өнгө ба үг

Хүний тархи хоёр тал бөмбөлөгөөс бүрддэг. Тал бүр өөр зорилготой. Тархины баруун тал бөмөлөг нь өнгө ялгах, уран бүтээлчээр сэтгэх, зөн совин гэх мэтийн зүйлсийг хариуцдаг. Харин зүүн талын бөмбөлөг нь логик сэтгэлгээг хариуцдаг. Үүний нэг жишээ бол энэ зураг. Та эдгээр үгсийг унших бус харин үгсийн өнгийг хэлэх ёстой шүү. Дахин хэлье: Зөвхөн үгсийн өнгийг нь хэлнэ.

ШАР ХАР УЛААН ЦАГААН НОГООН БОР ЯГААН ЦЭНХЭР ШАР

НОГООН СААРАЛ УЛБАР ШАР ХӨХ УЛААН ЦАГААН БОР ХАР

Яаж байна? Жаал бүдчив үү? Юу болсон бэ гэхээр тархины баруун тал бөмбөлөг нь шууд өнгийг нь хараад хэлэх гэхээр зүүн талын бөмбөлөг нь бичсэн үгийг уншиснаар зөрчилдөөд, түгдэрсэн хэрэг.

14. Чийдэн

Өмнө нь болсон үйл явдлын нөлөөгөөр хүн байхгүй зүйлсийг байлгаж хардаг онцлогтой. Үүний нэг жишээ нь энэ зураг. Чийдэнгийн утасны голын гогцоо руу 30 секунд орчим тасралтгүй ширтээрэй. Дараа нь А4 цагаан цаас, цагаан тааз, цагаан хана гэх мэт зүйлс рүү хараагаа шилжүүлээд хараад үз. Чийдэн аяндаа асна.

Энэ мэтээр бид заримдаа болж өнгөрсөн үйл явдлын нөлөөгөөр одоо болж байгаа үйл явдлыг таашаа хүлээж авах нь бий.

15. Од тоол

Хүчтэй цохиулсны дараа нэг хэсэгтээ л манарч од тоолдог. Яг энэ зурагтай адил. Энэ зурагны төв рүү дээрх зурагтай адил гучаад секунд орчим ширтэж байгаад харцаа цагаан өнгөтэй зүйл рүү шилжүүлээд хараарай. Тэгээд америкийн далбаан дээрээс хэдэн од тоолж чадахаа үз.

16. Ажлаас нь хал

Ажлын офис гэдэг заримдаа хөл толгой нь олдохгүй газар болчихсон байдаг. Энэ зураг дээр яг тийм офис дүрслэгдсэн байгаа. Та өөрийгөө энэ оффисийн дарга, захирал, лайтай том босс нь гэж бод. Тэгээд энэ офист байгаа арван ажилтныг ол. Олсноо хал. Олоогүйгээ халалгүй үлдээ. Дандаа банга хүртэж, халагдахаас айж явна гэж юу байхав тоглоомоор ч гэсэн зарим нэг нөхдүүдийг халж, эсвэл харж үзээд үлдээж байхад зүгээр биз дээ?

17. Хоол

Юу өгч байгаа нь чухал биш харин яаж өгч байгаа нь чухал гэдэг үнэн үг шүү. Энэ хоёр тавагтай хоолыг хар л даа.

Яг адилхан хэмжээ, дамжаатай хоол байгаа мөртлөө жижиг тавган дээр тавьсан хоол нь арай их юм шиг харагдаад байгаа биз. Цай хоолны газар ажиллуулдаг хүмүүс ….

18. Ан

Ан гэхээр хамаг ажлаа мартаад алга болдог хүмүүс цөөнгүй. Тэд ангийн маханд бус харин ан хийх үйл явцад нь юу юунаас илүү татагдаж дурладаг. Харин энэ зурган дээрх нөхөр юу агнах гэж явна?

19. Харц

Энэ зураг дээрх хоёр хүн хаашаа харж байна?

Нэг нь зүүн, нөгөө нь баруун тийш харж байна уу? Андуураад байна, андуураад байна. Хоёулангийнх нь нүдийг анхааралтай ажиглаад үз дээ. Яг адилхан байгаа биз. Тэгэхээр энэ хоёр хүн хоёул нэг тийш харж байгаа болж таарлаа.

Та хэдэн цагт төрсөн бэ? Төрсөн цаг хайр дурлал, зан аашинд нөлөөлдөг

Нэг өдөр төрсөн хүмүүс зан ааш, гадаад байдлаараа төдийгүй өөр хоорондоо огт адилгүй байдаг. Учир нь тэдний төрсөн цаг нь адилгүй билээ. Одон орон судлаач болон зурхайчид нэг хоног хугацааны хувьд ижил чанар бүхий ижилхэн 12 хэсэгт хуваагддаг гэж үздэг. Та энэ өгүүллийг уншаад таны төрсөн цаг зан ааш, хайр сэтгэлд чинь хэрхэн нөлөөлдгийг олж мэдэж болно.


Хэрвээ та 0.00 - 2.00 цагт төрсөн бол
Та наснаасаа залуу харагддаг бөгөөд өөрөөсөө дүү, эрч хүчтэй залуу хүмүүсийн дунд байх дуртай. Үг дуу цөөтэй л бол өөр ямар ч гайхамшигтай сайхан зан чанартай байгаад ч эр хүн таны сэтгэлийг татна гэж үгүй. Та хайр дурлалд “элдвийг туршигч”. Гэхдээ таны зүрх сэтгэлийн асуудал дэндүү олон хүнд ил байдаг. Болзоонд явахдаа юу өмсөх, ямар ус түрхэх юү бэлдэхээ олон хүнээр баахан зөвлүүлж аваад, эргэж ирэхдээ “За энэ удаа ямаршуухан болов доо?” гэж асуухыг сонсоно гэдэг тийм ч аятайхан биш байгаа биз дээ? Энэ бүхний буруутан нь та өөрөө, таны хэтэрхий илэн далангүй нээлттэй зан чинь. Та хүн бүртэй өөрийнхөө бодол, санаа, зүрх сэтгэлийнхээ асуудлыг хуваалцахад бэлэн байдаг, ингэснээр таныг танил бараг л бүх хүн таны хувийн амьдралын нарийн ширийний талаар бүрэн мэдээлэлтэй болчихдог. Энэ байдал чинь хайртай хүнд чинь таалагдахгүй байж тун болзошгүй. Тиймээс та хайртынхаа болон хайр сэтгэлийнхээ төлөө дэврээд байгаа дэндүү нээлттэй байдлаа бага багаар дарж л байх хэрэгтэй болох нь..


Хэрвээ та 2.00 - 4.00 цагт төрсөн бол
Та Сугар гарагийн ивээл доор байдаг хүн юм. Та амьдралын бүх л баяр баясгаланг үнэлж явдаг. Сайн дарс, сайхан хоол, мөн сайхан дурлалд дуртай. Таныг өөрийн болгохыг хүссэн хүн танд байнга бэлэг өгч, сайхан хоолтой ресторанд урьж, таныг хангалуун болон ая тухтай байдалд байлгах хэрэгтэй. Танд бол хайртай хүндээ өгөх юм бас байна аа. Та гайхамшигтай сайхан, тухтай гэр оронг бий болгож, гэр бүл үр хүүхэд, бүр ач гуч чинь сэтгэл тэнүүн амьдрах боломж бүрдүүлнэ. Танай гэрт дутуу юм гэж үгүй, тэгш сайхан байх бөгөөд үүний хариуд та зөвхөн “үнэнч сэтгэл, хайр” л хүлээдэг.

Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө төрхтэй, хурц тод бие хүн бөгөөд амьдралын эрч хүчээр дүүрэн байдаг. Амьдралын чинь хамгийн энгийн үйл явдал ч адал явдалт роман шиг харагдана. Тиймээс танд зөвхөн эрх тэгш хамтрагч биш, бас сайн сонсогч хань хэрэгтэй. Гэхдээ та голдуу ганцаараа байдаг. Учир нь үнэхээр ганцхан танд л заяасан хүнийг олсон цагт л аз жаргалтай амьдарна. Гэхдээ тантай амьдралаа холбохоор шийдсэн хүнд яг “Зөрүүд эрийг номхруулсан нь” гэдэг кинонд гардаг шиг таныг номхруулж авах хэрэгтэй болох тул эхэндээ шаггүй хэцүү байх болно. Гэхдээ та өөртөө би үнэхээр ийм л хүнийг бүх амьдралынхаа турш мөрөөдөж байжээ гэж ойлгоно. Таны хүндлэл, бишрэлийг хүлээж чадахуйц хүчтэй, ухаантай хүн л тантай хамт байх ёстой.

Хэрвээ та 6.00 - 8.00 цагт төрсөн бол
Та Далайн ван гарагийн удирдлаганд байдаг. Та ямар ч юмыг золионд гаргаж мэдэх хүн. Түүн дундаа хайр сэтгэлийг ч. Заримдаа таны хийсэн алхам хамгийн байж боломгүй хачирхал төрөм зүйл байдаг. Та хэн нэгэнтэй сэтгэл санаа нийлэн тун аятайхан амьдарч байснаа гэнэт ганц үг хэлэлгүй алга болчихно. Үүнд таны хачирхалтай мэдрэмж буруутай. Танд гэнэт “ямар нэг юм хийх хэрэгтэй байна” гэсэн бодол төрөнгүүт та яагаад ийм зүйл хийснээ хэнд ч тайлбарлах шаардлагагүй гэж үзээд л өөрийнхөөрөө шийдээд бүх юмаа золиосонд гаргаад л яваад өгдөг.

Хэрвээ та 8.00 - 10.00 цагт төрсөн бол
Таны удирдагч гараг Тэнгэрийн ван юм. Магадгүй тантай анх уулзахад та тийм сэтгэл татам хүн биш мэт санагдаж болох юм. Гэвч тантай ойртон нөхөрлөж дотноссон хүн таны хүнийг ойлгодог, хүнд зүрх сэтгэлээсээ ханддаг занг бишрэн татагдана. Гэхдээ та дэндүү, бүр хэт нөхөрсөг, ил тод байдлаар хүнд ханддаг учраас эсрэг хүйсийн хүмүүс таны бодсоноос өөрөөр илүү “чухал зүйлтэй” андуурч ойлгох нь бий. Та өөрөө ч гэсэн заримдаа нөхөрлөл, хайр дурлал хоёроо ялгаж чадахаа больчихдог талтай. Үүнийг чинь дагаад орчин тойрныхон чинь ч гэсэн төөрөгдөж орхидог. Таны сэтгэл чинь “Хоёулаа сайхан найзууд л явъя” гэдгээс “Хоёулаа бүхнийг эхнээс нь эхэлье” хүртэлх бүх л зүйлийг багтаана. Гэхдээ энэ хоёрын алийг нь ч гэсэн та чин сэтгэлээсээ л хэлдэг. Ийм байдлыг жинхэнэ, үнэнч сайн найз л тэсч чадах бөгөөд чухам ийм хүн л таны жинхэнэ хань болох вий.

Хэрвээ та 10.00 - 12.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг бол Санчир юм. Таныг харангуутаа л бүгд үс хувцсаа засч, үг хэл, байгаа байдлаа цэнэж эхэлдэг. Таныг угаасаа албан тушаал, нийгмийн өндөр байр суурь их татдаг. Гаднаас нь харвал таны амьдрал яг л Алиса Фрейндлихийн тоглодог “Ийм нэгэн явдал” киноны баатар шиг уйтгартай, баялаг бус санагдана. Гэхдээ яг үнэндээ бас ч тийм биш ээ. Мэдээж таны хувьд албан тушаал чинь тэргүүн зэрэгт тавигдана. Гэвч хэнд ч гэсэн хувийн амьдрал бий шүү дээ. Та өөрийн тань нэр алдарт хүрэхийг хичээх зан, бодол төлөвлөгөөг чинь ойлгож дэмждэг хүнтэй үг хэлээ сайн ололцдог. Энэ нь захирал юм уу хамт ажилладаг хүн чинь байж болно. Эсвэл бүр эсрэгээр бүх л ая тухыг чинь хангаад таныг гэртээ хүлээгээд сууж байдаг хүн танд тохирно. Ямар ч тохиолдолд та ханьдаа, түүнд тохиолдож буй асуудалд анхаарч чаддаг, тогтвортой амьдрах хүн юм.

Хэрвээ та 12.00 - 14.00 цагт төрсөн бол
Таныг Бархасбадь гараг удирддаг ажээ. Та өөрийн биеэ авч яваа байдал, үг яриагаараа эсрэг хүйсний хүнд гайхамшигтай сэтгэгдэл төрүүлдэг. Таны сэтгэлийг олон хүнийг хамарсан баялаг баяр ёслолууд эзэмддэг. Дайчдын жагсаал, сүмийн ёслол ч юм уу, тэгээд түүнд оролцож буй хүмүүс танд сайхан санагдана. Та байдаг л нэг биш, гайхалтай уран сэтгэмжит, урлагтай хүнийг сонгон авна. Та өдөр тутмын нэгэн хэвийн байдал, заваан балиар байдлыг тэвчдэггүй. Хүн бүртэй адил байхыг та хүсдэггүй. Магадгүй таны сонгосон хүн эсвэл гадаадын, эсвэл рок хамтлагийн ахлагч юм уу, ер нь ямар нэг талаараа өвөрмөц, давтагдашгүй хүн байх болов уу?

Хэрвээ та 14.00 - 16.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг Дэлхийн ван ажээ. Та өөрийг чинь туйлаас сонирхож буй харцыг байнга мэдэрч байдаг. Учир нь танд ямар нэгэн үл мэдэгдэх гайхамшигтай дотоод хүч байдаг бөгөөд энэ чинь аливаа хүндхэн асуудлыг шийдэхэд чинь ч тусалдаг. Жишээ нь та тэгтэл хайрлаж байсан нөхрөөсөө /эхнэрээсээ/ салаад ямар хэцүү байсан ч удалгүй бүр түүнээс ч илүү хайртай нөхөртэй болж чадна. Танд онцгой сорвитой ч юм уу, ямар нэг байдлаар хүсэл тачаал төрөм сэтгэл булаам хүн таалагддаг. Сексийн хувьд хэр тохирч байна гэдэг таны хувьд ханиа сонгох хамгийн том шалгуур. Тиймээс үеийнхэн чинь нас ахилаа гээд өөрийгөө гаргуунд нь гаргаад хэн билээ гэдгээ мартчихсан тэр үед ч та өөрийгөө “жинхэнэ бүсгүй хүн /эр хүн/” гэж мэдэрч амьдардаг.

Хэрвээ та 16.00 - 18.00 цагт төрсөн бол
Та мөн Сугар гарагийн нөлөөн доор амьдардаг. Танд хайр дурлал, хань ижлийн хувьд эсвэл гайхалтай аз таарч, эсвэл хамгийн азгүй байж мэднэ. Дундаж тохиол байхгүй. Цагаан морьтой ханхүүг хүлээж буй мөрөөдлийн хатан хаан бол та юм. Та эргэлзэх юмгүйгээр тун хурц, өвөрмөц хүнийг сонгоно. Та сургуулийнхаа хамгийн сайхан залууг, эсвэл тухайн газарт байгаа хамгийн хөөрхөн охиныг огтхон эргэлзэлгүйгээр олж чадна. Тиймээс түүнд хайраа өгөхдөө мөн хариу хайр хүсэн хүлээнэ. Та ямар ч хүнтэй дасан зохицож жинхэнэ “нэгэн биений нь хагас” болж чадна. Үгүйдээ л эхэндээ тийм байна. Гэвч та нөгөө хүний чинь бодож байгаа шиг тийм ч дуугүй, зөөлөн, аялдан дагалдагч хүн огт биш. Та аажим, аажмаар түүнийг захирч эхлэхэд л тэр үүнийг ойлгоно. Угаасаа гэр бүл гэдэг таны хувьд тун чухал зүйл учир та түүнд бүх л амьдралаа зориулж чадна.

Хэрвээ та 18.00 - 20.00 цагт төрсөн бол
Та Буд гарагийн нөлөөнд амьдардаг. Танд, таны тусламж дэмжлэг хэрэгтэй, ямар нэг зүйлээрээ анхаарал, халамж хүсэн хүлээж явдаг хүмүүс илүү таалагддаг. Тиймээс та ажил үйлс нь тааруухан яваа хамт ажилладаг хүн юм уу, эсвэл та өөрөө жинхэнэ байнгын нарийн бичиг, баруун гар нь болж болохуйц даргыгаа сонгоно. Таны хувьд хамгийн гол нь та тусалж, анхаарч, халамжилж, чиглүүлж байх явдал юм. Үнэн хэрэгтээ ажил гэдэг таны амьдрал учраас та ажлаасаа өөр хаана заяаныхаа ханийг хайх вэ дээ? Тэхдээ эрүүл аж төрөх гэдэг таны хувьд их чухал зүйл учраас та ханиа биеийн тамирын танхимд юм уу, өглөөний гүйлтийнхээ үеэр ч танилцаж магадгүй юм.

Хэрвээ та 20.00 - 22.00 цагт төрсөн бол
Таныг Наран өөрөө ивээн тэтгэдэг ажээ. Тачаал, хайр дурлал, үр хүүхэд-энэ бол таны амьдралын хамгийн сонирхолтой бөгөөд чухал зүйлс. Сээтэгнэх урлагийг та бараг л өлгийтэй байхаасаа мэдэрсэн бөгөөд жил ирэх тусам энэ авъяас чинь улам бүр цэцэглэн хөгжиж байдаг. Тиймээс та дунд сургуульд байхдаа мөн ч олон удаа “мөнхийн хайр, дурлалтай” учирсан байх. Таны амьдралыг яагаад ч сонирхолгүй гэж хэлж боломгүй. Гэхдээ бас цэвэр тунгалаг ч гэж хэлэмгүй. Та үргэлж шахуу өөрийгөө кино од шиг авч явдаг, тиймээс кино оддыг тойрсон бүх л явдал танд тохиолддог гэсэн үг. Тиймээс чухам туршлагатай “найруулагч” л танд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл кино одыг барьж, харьцаж чаддаг хүн л хань чинь болно гэсэн үг. Тэр таны хайр дурлалыг мөхөөлгүй байлгаж, үргэлж шинэлэг байхгүй бол таны сонирхол буурч орхино. Та яг л томоохон театрын тайзнаа байгаа мэт аашилж, хэн нэгний харцыг тогтоогоод шинэ дурлалын давалгаанд автан яваад өгч мэднэ. Энэ үед чинь Отеллогийн хардалтын үзэгдлийг тоглох шаардлагатай. Хэрвээ хань тань ухаантай хүн бол таныг зохих хэмжээнд хүртэл явуулж, тоглуулж байгаад хэрэгтэй үед “За боллоо. Зураг авалт дууслаа” гэж хэлж чадах хүн байх хэрэгтэй. Тэхгүй бол та ёстой дүрдээ итгэчихээд “Саллаа” гээд гүйж байж мэднэ.

Хэрвээ та 22.00 - 24.00 цагт төрсөн бол
Таныг Сар удирддаг ажээ. Та туйлын гэр бүлсэг хүн бөгөөд өөрийн гэсэн дүрэм журам, дэг жаягтай удмыг бий болгохыг зорьдог. Хэдийгээр эцэг эх чинь таны ханиа сонгох сонголтонд нөлөөлж болох ч эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргадаг. Та ээжээсээ хол амьдарна гэж юу л бол. Ээж чинь танайд л амьдрах болов уу? Танд нийгмийн идэвхтэй, нээлттэй, илэн далангүй хүмүүс таалагддаг. Хэрвээ та энэ цагт төрсөн бүсгүй бол таны бодлоор, жинхэнэ эр нөхөр гэдэг таныг гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд сууж байхад чинь хангалттай амьдруулж хүрэлцэхүйц мөнгө олдог хүн байх ёстой бололтой. Харин хамгийн гол нь нөхөр чинь гэр аж ахуйн асуудал, хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй байх ёстой ажээ. Тиймээс гэрийн дотоод зохион байгуулалт, гэр бүлийн төсөв, төрөл төрөгсөдтэй холбогдох хэмжээ, өдөр, оройн хоол гээд л гэрийн доторх бүх асуудал таны “хуулийн хүрээнд шийдэгдэж” байх ёстой бололтой.

Monday, November 2, 2009

Би чамд хайртай 100 шалтгаан

http://ec1.images-amazon.com/images/P/B000HDZJYC.01._AA240_SCLZZZZZZZ_V59963574_.jpg

Өмнөх үг
Та хэн нэгэнд хайртай бол түүндээ хайртай гэдэгээ батлах 100-н шалтгаан гэхүү юу гэхүү хэхэ ямар ч л байсан би бол ам бардам 100 шалтгаан тоочиж чадах л юм байнлээ. Үнэхээр та найз охин, найз залуудаа хайртай бол 100 шалтгаанаас илүү ихийг олоод бичиж чадах л байх. Сайхан хайрыг олоход амархан харин хадгалж үлдэхэд хэцүү гэж хэн хэлсэнийг нь мэддэг байсан мартчижээ. Үнэхээр л та хайртай л юм бол миний бичсэн 100 шалтгаанаас жаахан ч гэсэн санаа аваад хайртай хүнлүүгээ явуулахын бол ч хэхэ. Таалагдана гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна. Тэхдээ би одоо хүртэл хайр гээч зүйлийг сайн ойлгоогүй байгаа . Өөрийнхөө уран дүрслэл зарим найзуудынхаа яриа,Ахийнхаа зарим нэг санааг.мөн зарим нэг кино.өөрийн өчүүхэн туршлага дээрээс бичлээ хэхэ. Таалан соёрхоно уу!!
1. Чи хөөрхөн (наддаа л хөөрхөн хэхэ)
2. Чи эгдүүтэй (хазаад чимхээд нэг л их эгдүүтэй хэхэ)
3. Чи ер бусын (Би өөрөө ч мэдэхгүй)
4. Чи хөгжилтэй (хааяа бүр дэндүү гээлүү хэхэ)
5. Чи гайхамшигтай
6. Чи намайг бусдаас илүү ойлгодог (хааяа эсрэгээрээ хэхэ)
7. Чамд би итгэдэг (хэн хэнээс ч илүү итгэж чадна)
8. Чамд би хайртай (таяг тулсан өвгөн болтлоо хайрлаж чадна)
9. Чи бусдаас онцгой (тодорхой биздээ)
10. Чамтайгаа хамт байхад аз жаргалтай (хором мөч тутам хамтдаа баймаар)
11. Чиний минь нүд сайхан (зүйрлэж чадахгүйнээ)
12. Чамтай хөтлөлцөөд алхах таатай.
13. Чиний минь урт үс (үргэлж илбэн таалмаар хэхэ)
14. Чи намайг зоригжуулдаг (үргэлж хэхэ)
15. Чамаас хөөрхөн охин би харж байгаагүй ээ (чамайг харсанаас хойш хэхэ)
16. Чамайгаа хүлээх сайхан
17. Чамайгаа тэврэх бүр сайхан
18. Чамтайгаа үнсэлцэх гайхамшигтай
19. Чиний минь анхилуун үнэр
20. Чиний минь тайван байдал
21. Чи бүгдийг сайн тооцоолдог
22. Чиний минь хөөрхөн тэнэглэл
23. Чи минь уурлахдаа бүр хөөрхөн
24. Чи минь уйлахдаа өрөвдмөөр
25. Чамтайгаа ярилцахад таатай
26. Зөвхөн чиний төлөө бүхнийг хийж чаднаа
27. Чи минь наддаа ганцхан
28. Чи намайг хайрлагдагт чинь
29. Чи надад итгэдэгт чинь
30. Чи бид 2ын хамтдаа авхуулсан зурагнууд
31. Чамайг үргэлж санадаг.
32. Чиний минь надруу явуулах мессеж
33. Чиний түрийвчэнд миний зураг
34. Гар утсан дээрээ миний Хоний гэж хадгалсан чинь
35. Чиний минь эелдэг зөөлөн харц
36. Чиний минь гар үргэлж дулаахан
37. Намайг байнга санадаг сэтгэлд чинь
38. Зөвхөн намайг гэсэн бодолд чинь
39. Хэний ч өмнө надад хайртай гэж бардам хэлдэгт чинь
40. Чиний минь өөртэй итгэлтэй зан
41. Чиний минь гэнэтийн санаанууд
42. Чи хааяа сахилагагүй
43. Хааяа тэс ондоо хүн шиг болдог чинь
44. Намайгаа үргэлж магтдагт чинь
45. Миний муу зуршилуудыг хаяуулж чадсанд чинь
46. Хэзээд би чамд хайртай гэж хэлдэг үг чинь
47. Завгүй байхад минь ойлгож чаддагт чинь
48. Хамтдаа суугаад мөрөөдөлөө ярилдагт чинь
49. Намайгаа шаналгаж зовоодоггүйд чинь
50. Өдөр болгон хайртай гэж шивнэдэг чинь
51. Үүрд хамтдаа гэж хэлсэн амлалт чинь
52. Миний мөрийг дэрлэн унтдаг чинь
53. Чиний минь сайхан үнэртэй усанд чинь
54. Чамаас өөр хэнч надад хэрэггүй
55. Уянгын кино үзээд уйлдаг чинь хөөрхөн(аймшигын кино үзэхээрээ айдаггүй юмаа сонин тээ этр хэхэ)
56. Шөнө болгон бүүвэйлдэгт чинь
57. Өдөр болгон уулзахыг хичээдэг чинь
58. Бусдаас намайгаа өмөөрдөгт чинь
59. Намайгаа дагаад хаашаа ч явахад бэлэн байдагт чинь
60. Миний төлөө бүхнийг хийж чадах сэтгэлд чинь
61. Миний төлөө бүхнийг золиослож чаддагт чинь
62. Сэтгэлээр унасан үед минь хөгжөөдөг чинь
63. Амттай сайхан хоол хийж өгдөгт чинь
64. Унтаж байхдаа ямар хөөрхөн гээч
65. Надаас юугаа ч нуудаггүй чинь
66. Миний нууцыг хадгалдагт чинь
67. Бусад залууст харц шиддэгүйд чинь
68. Миний бүх зүйлд сэтгэл хангалуун байдагт чинь (амт муутай хоол хийж өгсөнч амттай байна гэдэг хэхэ)
69. Бусад охидоос харамладагт чинь
70. Найзуудтай минь сайхан харьцдагт чинь
71. Өрөвчхөн сэтгэлд чинь
72. Нохой тэжээх сонирхолтойд чинь
73. Уяхан сайхан хоолойд чинь
74. Хааяа намайг загнадагт чинь
75. Хатуу чанга аашинд чинь
76. Өөртэй итгэлтэй занд чинь
77. Хааяа зөрүүдэлдэг хөөрхөн аашинд чинь
78. Намайгаа тас тэврээд унтдаг чинь
79. Өдөр болгон уулзаад үнсдэгт чинь
80. Орцныхоо гадаа удаан хүлээлгэдэгүйд чинь
81. Чи бид 2-ын сонирхол нэг байдагт чинь
82. Миний санааг дэмждэгт чинь
83. Хааяа хөөрхөн маргалдаад дийлэгддэгт чинь
84. Төрсөн өдрийг минь мартдаггүйд чинь
85. Хэзээч намайг ганцаардуулдаггүйд чинь
86. Өөртэй тохируулаад хөөрхөн хувцасладагт чинь
87. Нүүрэндээ зурдаггүйд чинь (нүүрээ амаа айхтар буддаггүйд чинь)
88. Уулзчаад салж хагацаж ядан харьдагт чинь
89. Надад хайртай гэдэгээ чи бүхий л зүйл үйл хөдлөлөөрөө харуулж чаддагт чинь
90. Зүүдлэхдээ хүртэл минийхээ нэрийг дуудагт чинь
91. Надаас их унтдагт чинь
92. Өглөө сэрээд л шууд надруугаа ярьдагт чинь
93. Дөнгөж түрүүхэн салчаад намайг санаад байна гэж мсж бичдэгт чинь
94. Надаас өөр хэн нэгэнийг хайрлахгүй гэж хэлсэн амлалтанд чинь
95. Өдөр болгон миний тухай тэмдэглэлийнхээ дэвтэрт бичдэгт чинь
96. Чинийхээ гэрээс гараад явахад цонхон дээрээ намайг харсаар үлддэгт чинь
97. Шөнө болгон зүүдэнд минь ирдэгт чинь
98. Миний хайрын бурхан минь миний хөөрхөн гүнжхэн минь
99. Миний гэрэл гэгээ минь
100. Би чамд мааааааааааа

Wednesday, August 5, 2009

Хүн найтаахад

Хүн найтаах тэр агшинд хүний биеийн бүх үйл ажиллагаа түр зогсдог, зүрх хүртэл rnrnДэлхийн хүн амын 7% нь солгой rnrnДэлхий дээр минут бүр 7 хүн нохойнд хазуулж эмнэлэгт хүргэгддэг rnrnХүүхэд төрөхдөө тойггүй төрдөг 2-6 насанд үзэгдэж эхэлдэг rnrn50 настай хүн дунджаар 5жилийг оочерт дугаарлаж жагсаж өнгөрөдөөг (пээ одоо тэгээд яанаа ямар урдуур нь дайраад байлтай биш)rnrnrnШүдний сойз 1498 онд анх зохион бүтээгдсэн rnrnКомпьютер хэрэглэгч жирийн нэг хүн минутанд 7 удаа нүдээ цавчдаг rnrnХүний хөл үдээс хойш бусад үеээс маш том байдаг rnrnДэлхий дээр хойшоо эргэж харахгүйгээр ард талаа хардаг 2 амьтан л байдаг тэд бол туулай мөн тоть rnrnИх Британы ханхүүд болох Charles William 2 хэзээ ч нэг онгоцоор хамтдаа явж үзээгүй учир нь ердөө л гэнэтийн ослоос болж гэнэ rnrnHarley Davidson мотоцикл анх 1903 онд зохион бүтээгдсэн ба карбюратор нь улаан лоолын лаз байжээ rnrnЦагаан баавгай солгой гартай цорын ганц амьтан rnrnдалайн од тархигүй rnrnMarlboro Компаний анхны үүсгэн байгуулагч эзэн нь уушигны хорт хавдараар үхсэн

Хайрын шүлэг


Sonsotsgooo
Soliotoi hun yarj bna
Saihan busguid hoyr nudee ogchihson
Sohor hun yrij bna

Ar araasaa gald shatsan
Arvan zurgaanzahidal amilaj bna
Gurvan zuun jaran tavan honog
Gunigt daragdsan zurh shivnej bna

Hair gedeg ner shigee goy bish
Hairlana gedeg husel shigee saihan bish
Durlal gedeg chin oortoo onooson
Duusashgui gashuun gunig yum bna

Arhi uugaad duuldag bsan bol uildag bolloo
Anirgui shonoor gunig derlej shuleg bichdeg bolloo
Amidral gedeg zovlon shig sanagdaj
Amrag busgui min burhan shig bodogdoj


Havriin salhiig setgeleen duurtel zalgichihaad
Hashgirch ch chadahgui hooson sanaa aldah shig
Durlasan setgel gantsaarhanaa shanalj
Dusal dysalaar bieyees min tasarch baihad


Hairtai hun chin tavlah met tsanginatal ineej
Harah ch ugui zoroh yamar baidagiig uzeerei
Sem semheneer martay gej hicheeh tusam
Setgel hairlay gej zorvol yamar bhiig bodooroi

Hartsgaa ta nar
Hairluulj chadaagui zurh uhej bna
Burenhii udeshiin anirguin dund
Buleen tsus ni nudnees ursaj bna

Хэн нэгэнд хаягдсан бол

Мэдээж энэ гунигтай бас галзуурмаар зүйл. Чамд цурхиртлаа уйлж тэнхээгээ барагдтал хашгирч орилмоор санагддаг биз? Гэвч энэ бүхэн түрхэн зуурын л явдал. Энэхүү тааламжгүй бас гунигтай зүйл охид болгонд тохиолддоггүй ч гэлээ бидний алхам тутамд учирдаг. Ангийн охин, найз охин гээд л дотны хүмүүст минь тохиолддог. Тэр урьд нь чамд хайртай гэж хэлж байсан чи түүнийг өөртөө хайртай үргэлж өөртэй чинь дэргэд чинь хамт байна гэж бодсон бүхэн чинь нэг л өдөр салхинд туугдан алга болно. Энэ үед чи хорвоо ертөнц хичнээн худал хуурмаг, орчин тойрныхон чинь хэдий чамайг хайрлан энхрийлэх боловч чиний зүрх сэтгэл шархлан шанална. Чи энэ бүгдийг хэрхэн давж гарахаа мэдэхгүй цөхөрч гүйцжээ. Энэ бүх уй гашууг хэрхэн даван гарч өөрийн гуниг харууслаас ангижрах вэ?
Юун түрүүн хуучин найз хөвгүүнлүүгээ гүйж уйлж унжин түүнийг эргэж ирээч гэж гуйх ямар ч шаардлага байхгүй. Тэгж өөрийнхөө мууг үзүүлэх хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө тогтоон барьж өөрийгөө аль болох зав муутай байлгахыг хичээгээрэй. Єөрийн нэр хүндийг бодоод тэнэг зүйл хийхгүй байхыг хичээгээрэй. Энэ хорвоо ертөнц үүгээр төгсөж чиний амьдрал мөхөж байгаа юм биш шүү дээ. Yүнээс гадна өөрт тохиолдсон тааламжгүй явдлын талаар ам мэдэн найз охиддоо бурах хэрэггүй. Чиний хамгаас дотно анд л биш бол түүнд энэ мэдээг дуулгах гэж яарсны хэрэггүй. Урьд өмнөхөөсөө ч илүү өөртөө анхаарал халамж тавьж гадаад байдалдаа анхаарлаа хандуул. Нэмж хэлэхэд өөрийгөө би царай муутай, тэнэг охин юм чинь намайг хаялгүй яадаг юм гэсэн мулгуу бодлоор булах хэрэггүй. Энэ мэт тэнэг бодлоосоо хагацаж спортоор хичээллэн, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлж шинэ хүрээлэлд орохыг хичээгээрэй. Энэ бүхний эцэст чи өмнөхөөсөө ч илүү дур булаам сэргэлэн цовоо үзэсгэлэнтэй хүн бүхний хайр татсан охин болсон байх болно. Магадгүй чи түүнд хаягдсандаа хэзээ нэгэн цагт баярлан талархах ч юм билүү.

Хэн нэгэнд хаягдсан бол

Мэдээж энэ гунигтай бас галзуурмаар зүйл. Чамд цурхиртлаа уйлж тэнхээгээ барагдтал хашгирч орилмоор санагддаг биз? Гэвч энэ бүхэн түрхэн зуурын л явдал. Энэхүү тааламжгүй бас гунигтай зүйл охид болгонд тохиолддоггүй ч гэлээ бидний алхам тутамд учирдаг. Ангийн охин, найз охин гээд л дотны хүмүүст минь тохиолддог. Тэр урьд нь чамд хайртай гэж хэлж байсан чи түүнийг өөртөө хайртай үргэлж өөртэй чинь дэргэд чинь хамт байна гэж бодсон бүхэн чинь нэг л өдөр салхинд туугдан алга болно. Энэ үед чи хорвоо ертөнц хичнээн худал хуурмаг, орчин тойрныхон чинь хэдий чамайг хайрлан энхрийлэх боловч чиний зүрх сэтгэл шархлан шанална. Чи энэ бүгдийг хэрхэн давж гарахаа мэдэхгүй цөхөрч гүйцжээ. Энэ бүх уй гашууг хэрхэн даван гарч өөрийн гуниг харууслаас ангижрах вэ?
Юун түрүүн хуучин найз хөвгүүнлүүгээ гүйж уйлж унжин түүнийг эргэж ирээч гэж гуйх ямар ч шаардлага байхгүй. Тэгж өөрийнхөө мууг үзүүлэх хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө тогтоон барьж өөрийгөө аль болох зав муутай байлгахыг хичээгээрэй. Єөрийн нэр хүндийг бодоод тэнэг зүйл хийхгүй байхыг хичээгээрэй. Энэ хорвоо ертөнц үүгээр төгсөж чиний амьдрал мөхөж байгаа юм биш шүү дээ. Yүнээс гадна өөрт тохиолдсон тааламжгүй явдлын талаар ам мэдэн найз охиддоо бурах хэрэггүй. Чиний хамгаас дотно анд л биш бол түүнд энэ мэдээг дуулгах гэж яарсны хэрэггүй. Урьд өмнөхөөсөө ч илүү өөртөө анхаарал халамж тавьж гадаад байдалдаа анхаарлаа хандуул. Нэмж хэлэхэд өөрийгөө би царай муутай, тэнэг охин юм чинь намайг хаялгүй яадаг юм гэсэн мулгуу бодлоор булах хэрэггүй. Энэ мэт тэнэг бодлоосоо хагацаж спортоор хичээллэн, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлж шинэ хүрээлэлд орохыг хичээгээрэй. Энэ бүхний эцэст чи өмнөхөөсөө ч илүү дур булаам сэргэлэн цовоо үзэсгэлэнтэй хүн бүхний хайр татсан охин болсон байх болно. Магадгүй чи түүнд хаягдсандаа хэзээ нэгэн цагт баярлан талархах ч юм билүү.

Аваргуудын Лигийн Түүх

1955 оны 3 сарын 2-нд Венад болсон UEFA-ийн анхны Конгресс болж өнгөрснөөс хойш нэг сарын дараа европын алдар хүндтэй клубүүдийн аваргуудын цомын анхны тэмцээн эхэлсэн билээ. Сонирхолтой нь, “Европын Цом” нэртэй байгууллага нь хөл бөмбөгийн холбоонд ямар ч харъяалалгүй хэвээр байгаа юм байна.